Зөвшөөрөлгүй зохион байгуулсан морин уралдааны үеэр унаж бэртсэн хүүгийн биеийн байдал сайжрахгүй байсаар байгаад өчигдөр нас баржээ.
Тодруулбал энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон "Майдар эргэх ёслол" –ыг үйл ажиллагааны үеэр зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хүүгийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр нас баржээ.
Энэхүү хэргийн талаар Гэр бүр хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан юм. Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (2)