Сүхбаатар дүүргийн нутаг, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд байсан машин руу буудсан гэх хэргийн талаар бид мэдээлсэн.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ШШҮХ-гийнхэнтэй хамтран шалгаж байгаа бөгөөд шинжээчид машин руу чиглүүлж буудаагүй, тэнэсэн сум хүч нь суларч бүхээгт үлдсэн байна. Хэрэв чиглүүлж буудсан бол карбины сум машиныг нэвтэлж гарах байсан хэмээн үзэж буй гэнэ.
Машиныхаа салхины шилийг суманд хагалуулсан залуу дээрх ЭСЯ-ны баруун талд тээврийн хэрэгслээ орхиод ойролцоох биллъярдын газарт тоглож байгаад гарч ирээд ийм явдал болсныг мэджээ.
Сэтгэгдэл (9)