Өчигдөр орой 21 цагийн үед “Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудаад алчихлаа” гэх дуудлагыг тус эмнэлгийн ойролцоох эмийн сангаас нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ирж, тухайн газрыг хамгаалалтад авч ажилласан ч буудсан хүн олдоогүй байна. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж “Өчигдөр орой эмнэлгийн хашаанд хүн буудууллаа” гэх дуудлага ирсэн. Энэ дагуу очиж шалгахад буудуулсан болон буудсан хүн олдоогүй.
Ийм хэрэг болсон эсэх нь тогтоогдоогүй” хэмээлээ. Ямартаа ч энэхүү мэдээлэлтэй холбоотой хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.