Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр Британи дахь монголчуудтай уулзалт хийхээр болжээ. Уулзалт 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гаригийн 19.00 цагт ЭСЯ-ны байранд болох аж.
Тэрбээр энэ үеэр монгол иргэдийнхээ ахуй амьдрал, ажил, сургуульд холбогдох асуудлаар санал солилцож, ярилцах гэнэ.
Мөн тэрчлэн сүүлийн өдрүүдэд ЭСЯ-ны гадна хэсэг иргэдийн санаачилгаар зохион байгуулж буй тайван цуглаанд холбоотой асуудлаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх аж.
Сэтгэгдэл (13)