1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг гэртээ ирээд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Энэ хэргийг Монголын шүүх 18 жилийн дараа дэнслэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт хоёр ч шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 25 жилийн хорих ял оноогоод байна. Хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлж, гэмт үйлдлээ ч дүрслэн тайлбарлаж байгаа талаар Прокурор дэлгэсэн бичлэгт буужээ.
Мөн энэ талаар Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн “Мөрдөн байцаалтын явцад дөрвөн хүн С.Зориг агсныг санаатай алсан энэ гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцжээ гэж тогтоосон. Энэ дөрвөн хүний нэг хүн нь Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алдсан нь мөн нотлогдсон. Хэдийгээр Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл нь үнэн зөв үү бодит уу, нотлох баримтын хувьд энэ нь нотлогдож байна уу үгүй юу гэдгийг мөрдөн байцаалтын байцаан шийтгэх ажиллагаагаар бид нотлодог. Талийгаачийн гэрт ванны өрөө өөрчлөгдсөн, зай талбай өөр байсан Ц.Амгаланбаатар гэдгийг сэргээн дүрсэлж ярьж байгаа. Тухайн байрыг 2000 онд гарснаас хойш Б.Булган засвар хийж өөрчилсөн гэдгийг зөвхөн Б.Булганы мэдэж байгаа юм” хэмээн ярьжээ.
Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын үеэр "Нөгөөдөх чинь ажлаасаа ирж байна гэж Содномдаржаа утсаар ярьж байхдаа “Эхнэрийг нь битгий алаарай” гэсэн шүү” хэлсэн гэлээ. Хэн яагаад С.Зоригийг хөнөөлгөх захиалга өгөв.
Тэгвэл нууцын зэрэглэлээс гаргасан энэхүү бичлэг дээр нэгэн ноцтой зүйл цухас дурдаад өнгөрч байгааг та анзаарч байгаа байх. Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын үеэр "Нөгөөдөх чинь ажлаасаа ирж байна гэж Содномдаржаа утсаар ярьж байхдаа “Эхнэрийг нь битгий алаарай” гэсэн шүү” хэлсэн гэлээ. Хэн, яагаад С.Зоригийг хөнөөлгөх захиалга өгөв. Чухам энэ л асуултыг монголчууд 19 жилийн турш бие биенээсээ асууж байна. Монгол улс Ардчилалд сүүн замаар шилжиж чадсан улс. Ганц ч дусал цус урсгахгүйгээр нийгмээ өөрчилж чадсан ард түмэн. Гэтэл энэ их хэргийн бүтээлцэж явсан, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хэн хөнөөлгөхөөр захиалав.
Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн аминд тийм хэрцгий аргаар халдах болсон нь ерөөсөө л захиалгат аллага. Энэ бол тов тодорхой юм. Тэгвэл захиалагч нь хэн бэ. Өнөөг хүртэл энэ хэргийн захиалагч гэж олон хүний нэр дуулдаж байсан ч хууль, хяналтынхан энэ тухай албан ёсоор мэдээлэл, мэдэгдэл хийгээгүй юм. Түүгээр ч барахгүй хэрэгтнүүд нь хэргээ хүлээж байхдаа захиалсан гэдгийг нотолчихлоо. Гэсэн ч захиалагчийн нэр огт дуулдахгүй байгаа, ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа зэргээс харахад хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж хуулийнхан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна.
Түүнчлэн Б.Содномдаржаа “Эхнэрийг нь битгий алаарай” хэмээн Ц.Амгаланбаатарт хэлжээ. Захиалагч яагаад эхнэрийг нь амь үлдээхийг хүсэв?
Түүнчлэн Б.Содномдаржаа “Эхнэрийг нь битгий алаарай” хэмээн Ц.Амгаланбаатарт хэлжээ. Захиалагч яагаад эхнэрийг нь амь үлдээхийг хүсэв?
Магадгүй тэр захиалагч Д.Булгантай холбоотой хүн байв уу. Тиймдээ ч Булганыг С.Зоригийн хэрэгт өнөөг хүртэл хардаж, сэрдэж, хорьсон байх магадлал өндөр. Мөн захиалагч тодорхой болж гэмээнэ С.Зориг амь насаа алдахаас өмнө Э.Бат-Үүл түүний гэрт очсон, гарахдаа малгайгаа мартсан, малгай нь талийгаачийн орон доороос олдсон, Э.Бат-Үүл, Д.Булган нар амрагийн харилцаатай байсан гэх мэт олон нийтийн дунд өргөн тархсан олон сэжиг таамгуудын учир зангилаа тайлагдах биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (77)