Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд 580 ам. Долларын өрийг бүрэн төлж барагдуулсан талаар мэдэгдэж, олон хүний магнайг тэнийлгэсэн. Тэгвэл энэхүү өрийг өндөр хүүтэй өөр нэгэн өрөөр дарсан гэдгийг дөнгөж сая Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Монгол Улсын Ерөнхий сайд хэдхэн хоногин өмнө яам, агентлаг, газрын дарга нартай уулзах үеэрээ бодит үнэнийг гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд туйлын харамсаж байна. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт төлж дууссан гэж буй бондын өр бол 2012 оны 3 дугаар сард тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бондыг гаргаж, тэрхүү 580 сая ам.долларын өрийг төлсөн. Гэтэл энэхүү өрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр мэдэгдсэн нь хариуцлагагүй үйлдэл боллоо. Евро бондын хүү 5.75, хугацаа нь 5 жил байсан бол саяны гаргасан “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Ингэж л өндөр хүүтэй бонд гаргаж өрийг өрөөр дарлаа. Гэтэл үүнээс болж улсад хүүний зөрүүнээс 358 сая ам долларын хохирол учирч байна.
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 9 сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд эдийн засгийн бодитой өсөлт нэгийг ч гаргаагүй атлаа энэ бүхнийгээ суббодник хийлээ гэж дүгнэлээ. Уг нь Ерөнхий сайд суббодник хийх бус бодлого боловсруулж, шийдвэр гаргах учиртай. Түүнчлэн АН-ын үед босгосон Чингис бонд тэр чигээрээ салхинд хийссэн мэт зүйл ярьсан. Үнэндээ тийм зүйл огт байхгүй. 2012 оноос 2016 онд хамтарсан засаг барьж байх үед экспортын ханш өнөөдрийнхөөс 2-5 дахин унасан байсан ч АН тухайн үед МАН-ын Оюутолгой, Чалко зэрэг компаниудаас зээлсэн нийт өрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан байдаг.
Чингис бондоос гаргасан 1,5 тэрбум ам.доллараар 21 аймгийг холбосон автозам тавьсан, ТЭЦ 3,4-ийг өргөтгөж, 80 мянган айлын орон сууцыг дөрөвхөн жилийн дотор барьж ашиглалтад оруулсан. Харин үлдсэн 30 хувиар нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлтэй зээлийг олгосон.
Тиймээс цаашид Ерөнхий сайд энэ мэт худал мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хийхээ зогсоох хэрэгтэй. Өнөөдөр улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр бус эдийн засгийн өсөлтийг хангаж энэ өр зээлийг дарах ёстой гэж АН үзэж байна” гэлээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (66)