Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд өнөөдөр торгуулийн мөнгөө төлөх гэнэ.
Тэдэнд торгуулийн мөнгөө төлөөрэй хэмээн АНУ-д ажиллаж амьдардаг Г.Шагдарсүрэн гэх иргэн 70 ам доллар явуулжээ. Иймд бүсгүйчүүд өнөөдөр торгуулийн мөнгөө төлнө хэмээн мэдэгдлээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд эдгээр эмэгтэйчүүд Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй "оффшорчдыг зайлуул", "хулгайлсан хөрөнгөө буцааж өг", "хулгайч дарга нар боль" гэх зэрэг үгтэй уриа, лоозон барин жагссан юм.
Гэвч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөвшөөрөлгүй жагсаал хийсэн хэмээн үзэж тус бүр 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл (15)