Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал Лондонд болж, улмаар Элчин сайд С.Баяр өчигдөр дээрх жагсагчпыг хүлээн авч уулзсан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор Ардчилсан нам байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсын Ерөнхий сайд асан, Их Британийн нэгдсэн вант улсад суугаа элчин сайдаар томилогдсон С.Баярыг эсэргүүцсэн жагсаалыг Лондонд зохион байгуулж байгааг АН “Ардчиллын соёлд суралцсан, шинэ бие бий болж байна гэж үзэж байна. Энэ жагсаалыг зохион байгуулж буй иргэн Ичинхорлоо гэх эмэгтэйд баяр хүргэмээр байна. Мөн иргэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө ямарваа нэгэн дарамт учруулсан дитломат албан тушаалтныг эргүүлсэн татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хаа ч гэсэн хэрэгжих ёстой “ гэв.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (41)