Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр ТЭЗҮ боловсруулах Азийн хөгжлийн банкны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн төлөвлөлтийн зарчмууд, ажлын төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцуулжээ.
Уг төсөл нь гэр хороолол руу чиглэж буй аж. Тодруулбал одоогийн хотын бүтцийг оршин суугчдын орлогын шатлалд нийцсэн орон сууцны төрлийг бий болгоход чиглэх юм байна.
Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан стандартын дагуу шаардлагатай сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай барилга байгууламж зэрэг багтах аж.
Сэтгэгдэл (1)