Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2017 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болжээ. Энэ тодотголыг УИХ-д өргөн барина гэсэн хүлээлт байсан ч хугацаа нь тодорхойгүй байсан юм.
Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы товыг зарлах юм байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд зарим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болж, энэ оны төсвийн тодотголд тусгасан байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын эхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзаж, төсвийн тодотголоо хэдийд өргөн барих талаар ярилцжээ.