Өнөөдөр хаврын тэргүүн Хар бар сар. Зургаан цагаан мэнгэтэй Харагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2017.3.27, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.41-19.14
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.