Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ж.Батсуурийн баталж танилцуулснаар энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт энэ сарын 23 өдөр эхлэх байсан.
Харин цаг агаар эрс хүйтэрч ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоног сунгасан учир гуравдугаар улирлын амралтыг лхагва гарагт эхлүүлэхээр болсон юм. Мөн хуваарийн дагуу энэ амралтаар сурагчид 14 хоног амрах байсан ч долоо хоног болсон аж.