Энэ сарын 17-ны өглөө 04:18 цагт Баянзүрх дүүргийн 5-р хороо, Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолджээ.
Улмаар 48-34 УНН улсын дугаартай "Аксент" маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн, замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, улмаар шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатжээ.
Осол болох үед ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан түгээгч Э.Аззаяа, М.Эрдэнэтуяа нар мэргэжлийн туршлагаа ашиглаж, иргэний үүргээ биелүүлэн, ШТС-ын анхан шатны багаж хэрэгсэл болох галын хороор галыг шуурхай унтраажээ.
Мөн бусад иргэдтэй хамтран онхолдсон машиныг босгож, зорчигчийн амь нас, эд хөрөнгийг хамгаалсан байна.