Жил бүр Канадын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад ардчиллыг хэрхэн бэхжиж буйг тандах зорилготой, иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулдаг. Энэ жилийн хувьд судалгаанд оролцогчдын 57 хувь нь төр засгийн үйл ажиллагаа буруу замаар явж байна гэж хариулжээ. Мөн 82 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь эдийн засгийн нөхцөл байдлыг “муу” буюу “маш муу” гэж үнэлсэн байна.
Уг нь өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан судалгаагаар иргэд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл өндөр байсан гэж уг судалгааг гардан зохион байгуулдаг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Азийн бүсийг хариуцсан захирал Дерек Лютен онцолсон. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд эрх баригчид ард түмний итгэлийг олон хувиар алджээ. Иргэд амьдралд нь хамгийн хүнд тусдаг хүчин зүйлийг авлига хэмээн тодорхойлсон. Төрийн албан хаагч өөрөөс нь их бага хэмжээний авлига нэхэж байсан гэж 27 хувь нь хариулсан байна.
Судалгааны багийн ахлагч шинэ Засгийн газарт хандаж “Одоо бал сар чинь дууссан, хариуцлагатай байж, иргэдийнхээ шаналж буй асуудлуудыг шийдэх цаг болжээ” гэж сануулсан. Харин эрч баригчид иргэддээ “байдал улам дордоно, бүсээ чангал” гэж сануулсаар байгаа билээ.
Эх сурвалж: http://www.iri.org/resource/mongolia-new-poll-shows-declining-optimism-continued-economic-concerns
Э.Бат
Сэтгэгдэл (13)