Гэртээ харихаар явж байсан 21 настай охиныг портертой залуус хулгайлахыг завджээ.
Тодруулбал өчигдөр 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан 21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуу Шунхлай клонкийн наад талын гудамжны булан руу орох үед нь хүчээр машиндаа суулгахыг завдсан хэрэг гарчээ.
Дээрх залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан гэнэ.
Ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад юу болоод байна гэж орилсоноор охин дундаас нь сугаран гарч эрчээрээ тэднээс зугатаж аврагджээ.
Сэтгэгдэл (2)