БНСУ-д Чежү арлын Согүйпү дүүрэгт зам тээврийн осол гарч, ослын улмаас Монгол Улсын иргэн 35 настай Б нь амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Тэгвэл тус дүүргийн цагдаагийн газраас хяналтын камеруудыг шүүж үзээд уг хэрэгт холдогдуулан Монгол Улсын иргэн, 41 настай, эмэгтэй А-г саатуулсан талаар эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагийн 02:20 цагийн орчим өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгслээр нутаг нэгтнээ дайрч, амь насыг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан хэрэг үйлджээ. Харин энэ тухайгаа "Би машинаараа нэг юм мөргөх шиг болсон, гэхдээ хүн гэж мэдээгүй" гэж мэдүүлсэн байна. Хэргийг тус арлын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)