Арилжааны банкуудаас Төв банкинд 2457.00 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 0.8 сая ам.доллар худалдан авах, 2458.63 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 11.3 сая ам.доллар худалдах, 353.67 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 34.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Гэвч өнөөдөр Монголбанк дээрх дуудлага худалдаанд оролцсонгүй.
Түүнээс гадна, банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Харин Монголбанк мөн л энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.