ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Тус шүүх хуралдаанаар Г.Дэнзэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэлэлцэж байгаа юм.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байна.
Гэтэл “Говь повер” ХХК-ны захирал нь Д.Баярмаа гэх хүн байсан бөгөөд тэрбээр өнөөдөр шүүх хуралд оролцож, өөрийн компанидаа орсон мөнгөө юунд зарцуулсан талаараа тайлбар өгсөн юм. Тэгэхээр Г.Дэнзэн нарт холбоотой гэх “Говь повер” ХХК-ны хэрэг болоод 17 тэрбум төгрөгийн хэрэг хамааралгүй болж таарав. Ер нь Г.Дэнзэнгийн гэх 17 тэрбум төгрөгийн хэргийг анх Н.Алтанхуягийг огцруулахын тулд гаргаж ирж байсан гэдэг. Тэгвэл энэ нь шүүх дээр тодорхой болж, уг хэрэгт буруугүй гэдэг нь батлагдаж байх шиг.
Харин одоо Г.Дэнзэнгийн гэх хэрэг нь "Замын-Үүдийн гааль дээр 200 сая төгрөгийн пүү байрлуулсан" гэдэг өөр хэргээр солигдон байцаагдаж байгаа аж.
Бид энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл (15)