Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:00 цагаас эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн үргэлжилж байна. Энэхүү хэрэг анх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ын тогтоолын төслөөс эхлэлтэй байдаг.
Тэрээр 2014.10.22 нд УИХ дахь МАН-ын гишүүн Н.Номтойбаяр нарын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг сэтгүүлчдэд танилцуулахдаа:
http://vip76.mn/content/27544 “Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосон. Үүний үр дүнд Монгол Улс олон янзаар хохирлоо. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийн нэр дээрх "Говь Повер" ХХК-ийг ялуулсан. Уг тендерийг хүчингүй болгосны дараа шүүхэд хандаж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4.688,5 сая төгрөгийг гаргуулж авсан” гэсэн юм.
Харамсалтай нь дээрх МАН-ын бүлгийн мэдэгдэлд дурьдагдсан "Говь Повер" ХХК гэх компани Г.Дэнзэнд ямарч хамааралгүй болох нь тус компанийн эзэн Баярмаагийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Тэрээр “Говь Повер” компанийн эзэн Баярмаа авсан мөнгөө юунд зарцуулснаа шүүхэд мэдүүлжээ. Тэрээр Г.Дэнзэнг хамааралгүй болохыг нотлов.
“Миний бие Эрдэнэс таваннтолгой компанитай Гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. Ажиллах явцад биднээр нэмэлт их хэмжээний ажил хийлгэсэн. Тэрнээс биш манайд үйлчилгээ үзүүлэх хэмжээний талбай, тоног төхөөрөмж байсан. 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэлх тайланд тодорхой тусгасан байдаг. Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 3,5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбайн газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн. Тэгээ тэрний дагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан.Эрдэнэс тавантолгой компаниас шаардлага тавьж нэмэлтээр хийлгэсэн ажлуудыг зөвхөн өөрсдийнхөө зардлаар хийсэн. Тэгээд ч Эрдэнэс тавантолгой ХХК энэ талбайг авснаараа завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод “Говь повер” ХХК-ийг хүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьд нь таньдаг байсан Дашдондогоос нэг тэрбум төгрөгөөр 2013 оны нэгдүгээр сард худалдан авч байсан. Компани худалдан авсан төлбөрийн 200 саяыг бэлнээр шууд өгсөн. Үлдэгдлийг нь цувуулж өгөхдөө заримыг нь бэлнээр, бэлэн бусаар сууц тооцож өгч байсан. Би Г.Дэнзэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй.
Хэдэн жил дамнасан “Говь повер” ХХК компани Г.Дэнзэнтэй хамааралгүй гэдэг нь нотлогдохтой зэрэгцээд дахин шинэ хэрэг өчигдөр болсон шүүх хурал дээр гарч ирэв. Шүүх хурлын үеэр Улсын ялагч н.Бадамцэцэгийн уншсан яллах дүгнэлтэд: “Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхлоор хандсан” тухай байв. Дээрх баримтуудаас харахад Г.Дэнзэнгийн 4 жилийн турш холбогдож, хоригдож, шалгагдаж байсан “Говь повер” ХХК, 17 тэрбум төгрөгний хэрэг Г.Дэнзэнд хамааралгүй нь шүүх дээр тодорхой болж, уг хэрэгт буруугүй гэдэг нь батлагдаж байх шиг. Гэтэл 200 саяын пүүний хэрэг гэнэт гарав гэдэг асуулт гарч ирнэ.
2015 оны 5 сарын 21 http://www.news.mn/r/212949
Г.Дэнзэн: “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” гэсэн гарчигтай news.mn сайтад өгсөн ярилцлагандаа “
“-Гэхдээ зарим баримт бол үгүйсгэхийн аргагүй л байдаг ш дээ. Танай эхнэр Уянгын нэр дээр “Говь повер” байсан биз дээ?
-Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л. Ийм л байсан ш дээ.” гэсэн юм.
Ийнхүү 2013 оноос эхлэлтэй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах тогтоолд өргөн баригдсан МАН-ын анхлан гаргасан дээрх хэрэг үнэхээр Г.Дэнзэнгийн хэлснээр бохир улс төрийн явуулаг байсан уу? Яагаад өчнөөн жил цоллосон хэрэг нь хамааралгүй болонгуут гэнэт шинээр хэрэг үүсгэв. Үнэхээр 20 хэдхэн настай залуу улс төрийн золиос болсон уу зэрэг олон асуултын тайлбар энэ шүүх хурлаар гарах биз ээ.
Сэтгэгдэл (18)