Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон. Талийгаач Идэр сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан нэгэн байсан бөгөөд хэд хоногийн өмнө ажлаасаа халагдсан байжээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд дахин нэг төрийн албан хаагч амиа хорлосон гэх харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга асан Д.Нямсамбуу өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтайгаар олджээ. Түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх албан бус мэдээлэл байна.
Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Д.Нямсамбуу 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Засаг даргаар сонгогдсон юм байна. Гэвч сарын өмнө ар гэрийн шалтгаанаар Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажлаа өгсөн байжээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Тэс сумын Засаг дарга сумынхаа “Дооно” хайрханд хайгуул, олборлолт хийх уул уурхайн компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байсан юм байна. Энэ асуудлаар Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд хандаж, Дооно хайрхан ууланд уурхайн олборлолт хийх компанийн талд шийдвэр гарсан боловч Засаг дарга давж заалдахаар дараагийн шатны шүүхэд хандах гэж байсан гэдгийг хэлж байна. Талийгаач амьд байхдаа “Би Засаг дарга байх хугацаандаа Дооно хайрханыг ухуулж чадахгүй” гэж ойр дотныхондоо ярьж байжээ. Түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байна.3
Сэтгэгдэл (12)