Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт осол гарчээ. "Приус 11" маркийн 5866УНУ улсын дугаартай автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна. Түргэн тусламжийн машинд өвчтөн яваагүй, мөн жолооч болон бусад зорчигч бэртэж гэмтээгүй ажээ. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж буй юм байна.
Сэтгэгдэл (2)