Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байгаа бөгөөд 1.8 сая хээлтэгч төллөн 1.7 сая төл бойжиж байна. Тодруулбал өмнөх долоо хоногтой харьцуулбал 968.0 мянгаар нэмэгдсэн бөгөөд гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж буй аж.
Манай улс 20 саяас доошгүй төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарчээ. Мал төллөлт зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.