ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Олны анхаарлыг татаад байсан 17 тэрбумын гэх хэрэг өдгөө 200 сая төгрөгийн пүүний хэрэг болон хувирлаа. Тодруулбал дөрөвдэх өдрөө үргэлжилж буй шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан зэрэг 17 тэрбум төгрөгийн хэрэгт буруутган шүүгдэж байгаа билээ.
Гэтэл шүүх хуралдааны явцад “Говь повер” ХХК-ны эзэн хэн болох, ямар учраас дээрх мөнгө тус компаний данс руу шилжин орсон, МАН-ынханы сүр дуулиан болгож мэдээлээд байсан 17 тэрбумын “хэрэг”-ийн учиг тайлагдав бололтой. Харин Г.Дэнзэн нар 17 тэрбум бус 200 сая төгрөгийн пүүний хэрэгт унаж байгаа болох нь шүүх хурлын явцаас олон нийтэд ил болов.
Шүүх хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд шүүх танхимд тог ирээд байна. Тиймээс бид шүүх хурлын явцын мэдээллийг цаг алдахгүй хүргэх болно.
Б.Энхжин
Сэтгэгдэл (20)