Татвар төлдөггүй бүсэд таатай нөхцлөөр мөнгөө хадгалж байсан хүмүүсийн дунд хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл гэх мэт олны танил хүмүүс байсан.
Харин тухайн үед Б.Чулуудай энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Оффшорт бүртгэлтэй компани данс ч үгүй, мөнгө ч үгүй" хэмээсэн байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа. “Оффшор компани нээсэн нь үнэн. Гэхдээ данс нээгээгүй. Оффшор данс нээхийн тулд маш олон шалгуур хангаж байж нээгдэг. Тийм ч амархан нээчихдэг зүйл биш. Дансгүй болохоор тэр мэдээлээд байгаа шиг гүйлгээ хийсэн байхгүй.
Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ талаар шалгуулахаар хууль хяналтынханд хандсан. Тун удахгүй үнэн нь батлагдах үед мэдээлэл хийнэ. Үүнтэй холбогдуулж Монгол телевизийг шүүхэд өгсөн. Нэр, төр гутаасан гэдэг үндэслэлээр. Учир нь тус телевиз миний талаар мэдээлэхдээ оффшор дансаараа гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэж худал мэдээлсэн. Энэ талаар үргэлжүүлэн мэдээлнэ гэсэн боловч өнөөг хүртэл дуугараагүй. Би энэ компанийг анх 2011 онд хөрөнгө оруулалт хийх зорилгоор нээсэн ч 2013 онд татан буулгасан” гэлээ.
Сэтгэгдэл (23)