Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.25
22
Өдөртөө
8
Шөнөдөө

Шүүхийн шийдвэрийн эргэн тойронд

2017 оны 4 сарын 13

Хэд хоногийн дараа (1962.04.20), МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн 55 насны ой болно. Өнөөдөр С.Зоригийн амийг хохироосон хэрэгт шийтгүүлээд байгаа иргэдийн гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх дээр нийгэм олон нийтийн санал хуваагдсан байдалтай байна.

 

Мөн МУ-ын ерөнхий прокурорын зүгээс ЦЕГ ба ТЕГ-ын хамтарсан бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарган дээрх улс төрийн шинж чанартай гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэх үүргийг өгөөд байгаа билээ.

 

Дээр хэлсэн эргэлзээг тайлах үүднээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс сэдэлт гаргаж, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцлалаас хасч, иргэд олон нийтэд танилцуулсан. Үүний дараа, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон зарим хуульчид телевиз ба бусад мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдэгдэл хийв.

 

Гэтэл одоо эргээд Ц.Нямдоржийн эсрэг компанит ажил янз бүрийн сувгаар хийгдэж байна. Ингэж олон тал болон улс төржин тэмцэлдэх нь уг гэмт хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд маш их саад учруулна гэдгийг санах хэрэгтэй.

 

Энэ хэргийг захиалсан этгээдүүд нь хөрөнгө мөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй, хүчирхэг бүлэглэд хамаарагддаг этгээдүүд болохыг төвөггүй ойлгож болох биз ээ.

 

Миний ажиглаж байгаагаар, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө уг хэргийг илрүүл гэж шахснаар яаран сандран гэмгүй иргэдэд хилсээр ял өгсөн болов уу гэх эргэлзээ байх шиг байна.

 

Нөгөө талаас С.Зориг нь одоо ч улс төрийн нэр нөлөөтэй хэвээр байгаа учир ерөнхийлөгчийн сонгуульд Намууд энэ хэргээр сөрөг этгээдээ цохих хэрэгсэл болгон ашиглах бодлого барьж байхыг ч үгүйсгэж болохгүй юм. Бас манай хууль хүчний байгуулагуудын гэмт хэрэг илрүүлэх арга технологи бүрэн хөгжчөөгүй, хөгжлийн явц дундаа байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг дээрх гэмт хэргийн гүйцэтгэгч нарыг ялласан болоод, уг хэргийг улсын нууцад хамруулан 25 жил хав дарна гэж бол байхгүй байхаа. Учир нь УИХ-д тогтоол гарган, дээрх хэргийг нууцлалаас хасч, олон нийтэд нээх бүрэн эрх нь байгаа юм. УИХ энэ ажлаа хэзээ ч хийж болно.

 

Товчоор хэлбэл: УИХ-д 65 гишүүнтэй олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт энэ эрх байгаа юмаа.

 

Энэ хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд саад болохооргүй, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдаж, улс төрийн тогтворгүй байдал савалгаа үүсгэхээргүй, бас мөрдөн шалгах ажилгааны арга технологийн нууцыг задруулахааргүй байх нөхцөлтэйгөөр орон зай цаг хугацааны тохиромжтой үеийг тааруулан УИХ-аас тогтоол гарган дээрх хавтаст хэргийг нууцлалаас хасч нээлттэй болгож болох буй за.

 

Үүнээс өмнө, улс төр халсан энэ цаг мөчид, бие биенийхээ эсрэг янз бүрийн мэдэгдэл хийж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд хэрэгтэй бэ?

 

Ц.Нямдорж гуайд хандаж хэлэхэд: Наадмаар юмуу, Цагаан сараар ард иргэдийг уужуу, тайван болсон үед тогтоолоо гаргаж, уг хавтаст хэргийг нууцлалаас нь хасч, олон нийтэд дэлгэнэ гээд амлачих.

 

Тэрнээс наана бүгд хийдгээ хийцгээж, амьдардагаараа амьдарцгааж бай гээд хэлчихвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайтаж, хэн хэнийхээ мэдрэлийн эд, эсийг үхүүлэхгүй амгалан тайван болох буй за. Мөн энэ гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэхээр ажиллаж байгаа Прокурор ба мөрдөгчдөөс шүүхэд шилжүүлсэн өмнөх хавтаст хэргийг чинь хэзээ нууцлалаас хасч дэлгэх бэ? тохиромжтой хугацаагаа хэл гэсэн ч болно шүү дээ.

 

Улс төр бол нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар аж. Нямка энэ шинжлэх ухааны тогоонд 20 гаруй жил чанагдсан хүн тул нилээ боловсорсон байх ёстой.

 

ЖИЧ: Булганыг бүтэн жил хорьчоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд оруулсангүй гэдэг хүмүүст хандаж хэдэн үг бичье.

 

Булганы тухай шалгаж мухарлахаар ноцтой баримт ба мэдүүлгүүд цугларчээ. Захиалга өгсөн хүмүүс нь Булгантай хамсаатан ч байж мэдэхээр аж. Тиймээс Булганыг Шүүх хуралд оролцуулбал өөрт ашигтай байдлаар Шүүх хуралд нөлөөлөх мэдүүлэг өгч мэднэ гэх үндэслэлээр шүүх хуралд оруулсангүй. Харин захиалгч нарын хэргийг Шүүх явцад Булганыг гэмт хэргийг нуун дарагдуулсан, хуурамч мэдүүлэг өгч төөрөгдүүлсэн, Мөн гэмт хэрэгт хуйвалдан оролцсон гэх мэтийн аль нэгээр түүнийг яллаж магадгүй юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан