Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.24
27
Өдөртөө
12
Шөнөдөө

“Зил” хөргөгч авна гэх залилангаас сэрэмжлүүлж байна

2017 оны 4 сарын 18

Олон нийтийн сүлжээгээр "ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны "Зил" хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна.

 

Эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус  байдаг. Хятад иргэд өндөр үнээр худалдаж авч байна" гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэд эдгээр цуурхалд итгэж хохирсон тохиолдол гарчээ.  Иймд "Улаан мөнгөн ус авна" гэсэн зар, залилангийн хэргээс Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

 

Монгол Улсын холбогдох салбар хариуцсан сайдуудын хамтарсан тушаалаар мөнгөн усыг химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан. Гэтэл сүүлийн үед энэхүү хорт аюултай бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан