Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ОУВС-д хандаж, захидал илгээжээ. Тэд төсвийн тодотголыг баталсан шөнөө буюу пүрэв гарагт ОУВС руу болзлыг биелүүлсэн гэсэн албан захидлыг ОУВС-д илгээсэн аж.
Эрх баригчид улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар төлөвлөж, улмаар тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйдаа буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 2017 оны төсөвт тодотгол хийж, улмаар захидал явуулсан байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (27)