Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.22
13
Өдөртөө
4
Шөнөдөө

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

2017 оны 4 сарын 18

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.

 

Учир нь тэд БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан чанартай боловсрол олгох, тэдэнд хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, харааны бэрхшээлтэй багш ажилчид, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлүүлэж өгөхийг удаа дараа хүсч байсан ч БСШУСЯ энэ асуудлыг үл тоон ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа учир ийнхүү шаардлага тавьж байгаа аж. 

 

Шаардлагад "Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна” гэжээ.

 

Тэд энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ны дотор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мөн мэдэгдсэн.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан