БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй тус улсад үлдсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн байна.
Хараар ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, харилцан виз олголтод сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан. Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш ажээ.
Тиймээс эдгээр иргэдэд олон удаагийн виз олгодог болсон. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.