Лондон дахь монголчууд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, тайван жагсаалыг өнгөрсөн сарын 8-аас хойш удаа дараа зохион байгуулж буй.
Тэгвэл жагсагчид асуудлыг олон хүний анхааралд оруулахын тулд алдарт Биг-бен Парламентийн талбайд жагсах зөвшөөрөл авчээ. Харин Элчин сайд С.Баяр тэдэнд "УИХ сая хууль гаргаад оффшорын асуудлыг шийдчихсэн" гэх утга бүхий гарын үсэггүй албан бичиг явуулсан байна. Энэ нь жагсагчдыг доромжилсон үйлдэл боллоо хэмээн тэд дургүйцэж байгаа аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (59)