Цаг агаар муудаж сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурсан. Харамсалтай нь шуурганы үеэр нэг иргэн амиа алдсан тохиолдол гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдүгээр багийн "Орхироо” гэдэг газарт оршин суух 53 настай Б /эрэгтэй/ хүлэмжнийхээ нуруу төмөрт дарагдаж, нас барсан байна.
Тэрээр сумын эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд бэртсэний улмаас эмчилгээ авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байжээ. Талийгаач тухайн үед хүлэмжиндээ ажиллаж байсан бөгөөд хүчтэй шороон шуурга болох үеэр хүлэмж нурж, ийнхүү осолдсон байна.