Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.
Ингэснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Хан-Хиллс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүрч байгаа аж.
Чиглэлийн замналын зураглал: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Үйлчлэх цагийн хуваарь:
- Ажлын өдөрт 06:40 - 22:30 цаг
- Амралтын өдөрт 08:00- 22:00 цаг хүртэл.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар
Сэтгэгдэл (3)