Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

Э.Ганболор “Хуба Хаяа”-г сурталчлахыг хүсчээ

2017 оны 4 сарын 19

SWEETYMOTION хамтлагийн гишүүн, VTV телевизийн Гүйцэтгэх захирал Э.Ганболор нэгэн рекламанд тоглох хүсэлтэй байгаагаа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Тэрбээр “Би нэг рекламанд тоглох хүсэлтэй байгаа юм аа, бүтээгдэхүүнийх нь  фэн юм. Надтай өөрсдөө ер холбоо барьдаггүй. Үйлдвэрлэгчийг нь хартал ШЭЙРлээд өгөөрэй, та нар минь” хэмээжээ. Түүний тоглохыг хүссэн реклам нь “Хуба Хаяа” чацарганы бүтээгдэхүүний реклам аж. Э.Ганболорыг энэхүү бүтээгдэхүүний нүүр царай болох эсэх нь басхүү фенүүдийнх нь анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч дуучин, хэвлэлийн салбарт хүч үзэж буй бүсгүй маань энэ удаа өөрийн хэрэглэх дуртай “Хуба Хаяа”-гийн рекламанд тоглох хүсэлтэй байгаагаа олноос нуусангүй, тэр ч бүү хэл үйлдвэрлэгчидэд нь энэхүү хүсэлтийг уламжилж, хартал нь шейр хийхийг хүссэн байна.   

 

Дашрамд дуулгахад, “Хуба хаяа” үйлдвэрийн чацарганы охь нь хоол боловсруулалтын системийг сайжруулж, залуужуулах үйлчилгээтэй аж. Мөн ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлж, дархлаа сайжруулж, хорт бодисыг саармагжуулдаг юм байна. Мөн өөхний хуримтлалыг багасгадаг аж. Чацарганын тос нь антиоксидант их агуулдаг учраас нян бактерийн халдвар авахаас сэргийлнэ. Мөн холестерины түвшинг бууруулдаг учир тогтмол хэрэглэвэл атеросклероз, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчнүүдээс сэргийлдэг.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан