Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.18
-12
Өдөртөө
-19
Шөнөдөө

Оюутан эргүүлүүд хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ

2017 оны 4 сарын 19

Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

 

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь 25 настай Т, 23 настай Б нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт  хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

 

Мөн Баянзүрх захын ойролцоо дөрөвдүгээр сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан хэргийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна. Тэд тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыг баривчилжээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...