Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

Нисэх онгоц дэлгүүрийн хажууд унажээ

2017 оны 4 сарын 19

Португалын амралт сувиллын Кашкайше хотод хөнгөн мотортой нисэх онгоц дэлгүүрийн хажууд унасны улмаас таван хүн амь насаа алджээ.

 

Онгоцны нисгэгч, гурван зорчигч, мөн дэлгүүрт бараагаа буулгаж байсан ачааны автомашины жолооч амь үрэгдсэн байна.

 

Францын Марсель хот руу явж байсан нисэх онгоц хөөрснийхөө дараахан унаж сүйрчээ. Ослоор амь насаа алдсан иргэд нь Франц, Швейцарийнх байсан аж. Хөнгөн мотортой нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан