Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.18
-12
Өдөртөө
-19
Шөнөдөө

Трамп Ким Жон Уныг дөнгөв үү

2017 оны 4 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдыг хуурчээ. Трамп АНУ-ын тэнгисийн цэргийн цохилт өгөх ангиа Солонгосын хойг руу илгээх зарлиг буулгасан. Ингэхдээ тус анги Хойд Солонгосоос ирэх аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн тайлбарласан.

 

Солонгосын хойг руу илгээсэн  гэх байлдааны онгоцуудаас болж хоёр улс муудалцах улмаар дайн дэгдэхэд хүрээд байгаа юм. Тэгвэл Нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны онгоцууд Солонгосын хойгийг бус Австралид хүрчээ. Энэ талаар АНУ-ын Номхон далайн командлал олон нийтэд мэдээлсэн байна. Уг анги тус улсад сургуулилт хийхээр төлөвлөж бөгөөд одоогоор Индонезийн Суматра болон Жава арлын хооронд Сунда хоолойд байгаа гэнэ.

 

Одоогоор Пентагон болон Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...