Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.24
27
Өдөртөө
12
Шөнөдөө

Монгол киноны дуу, хөгжмөөс толилуулах “Алтан Өргөө” тоглолт болно

2017 оны 4 сарын 19
Энэ жил Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээлүүд санаачилж үзэгчдийн хүртээл болгож байгаагаас 2017 оны 04-р сарын 27-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт юм.
Тоглолтонд Удирдаач:  Д.Нямдаш /СТА/
                                       Б.Батбаатар
 
“Алтан Өргөө”-/Симфони найрал хөгжим/
“Хөдөөгийн баясгалан”-/Дуучин Б.Хонгор/
“Баян булаг”-/Дуучин П.Өнөржаргал СТА/
“Цахилж яваа гөрөөс”-/ дуучин Г.Эрдэнэтунгалаг СТА/
“Хөхөө гэрлэх дөхлөө”-/ дуучин С.Нямбаяр /
“Анхны алхам”-/ дуучин Б.Дэлгэрбаяр СТА/
“Нүгэл буян”-/ дуучин Ц.Хулан СТА /
“Энэ хүүхнүүд үү”-/дуучин Ц.Хулан, П.Өнөржаргал/
“Загийн алим”-/дуучин Т.Отгонбаяр /
“Би чамд хайртай”-/Гоцлол хийлч Х.Санчир/
“Нийслэл хүү”
“Атрын марш” гэх мэт алтан үеийн сайхан киноны хөгжим дууны бүтээлүүд тоглогдоно.
 
Мөн тоглолтонд тухайн үед буюу 60 жилийн өмнө киноны хөгжмүүдийг тоглож бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.
 
Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.
 
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн  candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо. 
 
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан