Өнөө шөнө Дэлхийн хажуугаар 650 метр хэмжээтэй астероид өнгөрөх гэж байна. Энэ астероид харьцангүй томд тооцогдох сансрын биет бөгөөд дэлхийгээс 1.8 сая километр зайтай нисэн өнгөрөх гэж байна. Өөрөөр хэлбэл нь дэлхийгээс сар хүртэл зайнаас 4.6 дахин хол зөрөх юм байна. Манай дэлхийд аюулгүй боловч ийм хэмжээтэй астероидын хувьд ховор үзэгдэл, бас хамгийн ойрт тооцогдож байгаа ажээ. Хамгийн сүүлд 2004 оны есдүгээр сард дэлхийгээс сар хүртэл зайнаас дөрөв дахин хол зайнд 5 км өргөнтэй астероид нисэн өнгөрсөн бол дараагийн биет 2027 онд дэлхийд хамгийн ойр нисэх аж. 800 метр хэмжээтэй биет сартай ижил зайнд нисч өнгөрөхөөр байна. Өнөө шөнө өнгөрөх астероидыг жижиг хэмжээтэй телескоп дурангаар ажиглаж болох гэнэ. Нарны гэрлийг ойлгох чадлаараа сарнаас хоёр дахин их тул тод харагдах боломжтойг НАСА мэдээлж байна.
Сэтгэгдэл (2)