Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгууллаа

2017 оны 4 сарын 20

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөл өнөөдөр хуралдаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтуудын хэрэгжилтийг шаардах Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгуулсан байна.


Тус хэлэлцээрийн 2.4-т Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна.


2.5-т Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.


3.2 Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ.


3.9 Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэж заажээ.


Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ҮЭ-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх З.Сүхбаатар, ҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Баатарцогт нар багтсан байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан