Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.26
-1
Өдөртөө
-5
Шөнөдөө

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017 оны 4 сарын 21

09.00 цагт: АШУҮИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь АНУ-ын Рочестрийн Их Сургуулийн Анагаах Ухааны төвтэй хамтарч “Гэр бүлийн хүчирхийлэл ба төрсний дараах сэтгэл гутрал” сэдэвт олон улсын сургалтыг АШУҮИС-ийн 139 тоотод зохион байгуулж байна.

09.00 цагт:  Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээг бий болгох уулзалт RAMADA зочид буудлын 4 давхарт болно. 

 

09.00 цагт: Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017 олон улсын үзэсгэлэн, хурал ШангриЛад үргэлжилнэ.

10.00 цагт: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

 

10.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзана. 

11:00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзана.

 

11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт:  Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ. 

 

12.30 цагт: Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэст тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг албан ёсоор байгуулагдаж байгаа болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлий дарга С. Эрдэнэ тус нийгэмлэгийн тэргүүн Х. Батсуурь нар 1072 хувьцааны өнөөгийн бодит байдал компаний үйл ажиллагаа болон удирдлагуудын талаар ноцтой мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинар болно.

 

14.00 цагт: Амь тэнссэн үед түргэвчилсэн үнэлгээ хийж лавшруусан тусламж цаг алдалгүй үзүүлсэнээр хүний амь насыг аврах боломжтой. “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт ЭМХТ дээр болно.

16.00 цагт: Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний жин болон техникийн зөвлөгөөн Монголын үндэсний олимпийн хороон дээр болно.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан