Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.22
13
Өдөртөө
4
Шөнөдөө

”Лалын улс”-ын удирдлага халдлага хийсэн этгээдийн нэрийг зарлажээ

2017 оны 4 сарын 21

“Лалын улс” террорист бүлэглэл Парис хотын төв дэх Елисейн өргөн чөлөөний орчимд өчигдөр гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ. Ингэхдээ "Лалын улс"-ын удирдлага халдлага хийсэн этгээдийн нэрийг зарлажээ. Халдагч этгээд нь Бельгиэс ирсэн Абу Юсеф аль-Бельжики гэгч этгээд аж. Францын нийслэлийн төвд орон нутгийн цагаар 21:00 орчимд уг халдлага болж, нэг цагдаа амиа алдаж, хоёр цагдаа хүнд шархадсан бөгөөд аалдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт устгажээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Елисейн ордонд яаралтай хуралдаан хийснийхээ дараа энэ хэрэг явдал нь террорист халдлага байж магадгүй гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан