УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Харин УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээлэл хийхээр болжээ.