Монголын дипломатч хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Учир нь Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан Монгол Улсын иргэн микро автобусаар их хэмжээний хайрцагтай тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд баригдан саатуулагджээ. Энэ хэрэг өчигдөр болсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобус нь Беларусьт суугаа Монголын Элчин сайдын яамны дугаартай байсан байна. Мөн машинд үзлэг хийхэд хайрцагтай тамхи нь бүгд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй илгээмжүүд байсан гэв.
Сэтгэгдэл (3)