Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

О.Баасанхүү: Ц.Нямдорж Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй

2017 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр дүгнэлттэй холбоотой тогтоол гаргах ёстой гэх горимын саналыг Ц.Нямдорж гишүүн хэлсэн.

 

Үүний дараа О.Баасанхүү гишүүн мөн горимын санал хэлэв. Тэрбээр “Тогтоол гаргах ёсгүй. Ц.Нямдорж гишүүн хуульч гэхээр ганц хуульч байдаг юм шиг ааш гаргах юм. Дандаа хүн болгоныг доромжилж байдаг. Цэц та нарынх зөв байна гээд дүгнэлт гаргасан байхад биднийг зөв байсан гэж тогтоол гаргах ёстой гээд байх юм. Ц.Нямдорж гуай та өөрөө зүгээр Ерөнхийлөгч бол. Өөрөөс нь өөр хүн байхгүй юм шиг ааш гаргаж байх юм. Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй. Үнэхээр хэлэх байсан юм бол эрх мэдэлтэй байхад нь хэлэхгүй яасан юм бэ. Таныг зурагтгүй байхад чинь МАХН-ын ахмад гишүүд зурагт бэлэглэсэн гэсэн. Тэр зурагтаа буцааж авъя” гэв.  

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 30
  • 0
  • 0
  • 1
  • 3
  • 2
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан