Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.22
13
Өдөртөө
4
Шөнөдөө

Ц.Нямдорж: О.Баасанхүү юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй

2017 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шүүх ажиллагааг шоронд явуулдаг байдлыг болих хэрэгтэй. Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна. Шоронд шүүх хурал хийхээр хүн өөр өөрийгөө хамгаалах болох боломжгүй байдаг. Шоронд шүүх хурал хийсэн тохиолдолд хүн цагаадаж байсан түүх байхгүй. Хүн өөрийнхөө төлөө юу ч ярихгүй байж байгаад шоронд суух болоод байна. Цаазын ялтай хүн долоон жил хоригдож байгаад бүгд хурлаар ороод цагаадаж байсан түүх бий.  Энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга?

 

Хуульзүйн байнгын хороог төлөөлж гишүүн Ц.Нямдорж: Шоронд хэргийг таслаад байгаа зүйл байхгүй. Шинээр баригдсан 461 дүгээр ангийн дэргэд шинээр барилга барьж, онцгой тохиолдолд шүүх хурал хийдэг юм. Тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм дүрэм тэнд хэрэгжиж байгаа. Хүн чөлөөтэй байдаг гээд яриад байх юм. Би Японд шүүх хуралд шүүж байсан. Гар хөлийг нь гинжилж шүүхэд оруулж ирчихээд гинжтэй нь гаргаад 2 сарын дараа хэргийг тасалдаг юм билээ. Манайтай ойролцоо юм билээ. Юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Сүүлийн үед О.Баасанхүү өмгөөлөгч байсан гэж сүрхий яриад байгаа юм. Би О.Баасанхүүг өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн гэж яриад  байгаа юм. Хүний эрхийн асуудлаа ярь гэж би Өмгөөлөгчийн холбооны Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан. Хаана байна тэр хүний төлөө ярьдаг чинь. Ер нь хуулийн систем ерөнхийдөө хямарч байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжиж байгаа хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүн өөрөө өөрийгөө л хамгаална. Сүүлийн үед өмгөөллийн асуудал ноцтой яригдаж байна. Аливаа асуудлыг татаж хэлэлцэх зүйл УИХ-д бий. УИХ онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед алийг нь ч оролцуулахгүй шийддэг болж байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг С.Баяр, С.Оюун нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Энэ бол ноцтой зүйл шүү. Засаглалын хямрал гарч байна. УИХ-ын  эрхээ хэлэлцэх хэрэгтэй. Сүүлийн үед олныг гайхашруулсан хэрэг их гарч байна. Хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр байх хэрэгтэй. Ард түмний эргэлзээд байгаа зүйлийг бид шийдвэрлэх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Би өөрийнхөө тайлбарыг ҮХЦ-д илгээсэн. ҮХЦ-ийн хяналтын шатны өмгөөлөгч өөрөө хяналтын шатны шүүх хуралд оролцуулна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал болж байгаа. Бүх шатны шүүх хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогч шүүх хуралд оролцож болно гэж дүгнэлт гаргасан. Ганц шатны шүүх хурлын дүгнэлтийг хэлэлцээгүй. Тиймээс Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан