Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.19
10
Өдөртөө
-6
Шөнөдөө

Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэргийг шуурхай илрүүлээ

2017 оны 4 сарын 21

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 334 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд, осол, хэргийн улмаас 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 6 нь хүүхэд байжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. 

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг 13-р хорооллын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн ажилласан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг 13-р байрны баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 6 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газар орхин явсан хэргийг шалгаж байна.

 

Өчигдөр цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг саатуулж аижллаа.

 

Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, хэрэгжүүлэх нь зөвхөн жолоочид биш замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигчид ч хамааралтайг Замын хөдөлгөөний пүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд зааж өгсөн байдаг.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан