Монголын дипломатч хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Тодруулбал Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан Монгол Улсын иргэн микро автобусаар их хэмжээний хайрцагтай тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд баригдан саатуулагдсан юм. Лужанка боомтоос олдсон машинд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг тамхи илэрсэн.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж, ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ. Тус яамнаас энэ мэдээлэл гарсан даруйд Украин-Унгарын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын талаарх мэдээллийг авахад бие бүрэлдэхүүн бүрэн, энэ хэрэгт холбогдсон байх үндэслэл байхгүй байгааг онцоллоо.
Мөн Варшав дахь Элчин сайдын яамнаас энэ талаар тодруулахад D0000949 дугаарын дипломат паспорттой Очирбат овогтой Лхагвацэрэн гэдэг хүн саатуулагдсан гэх мэдээллийг авчээ. Паспортын дугаараар нь шүүхэд Цагаадах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга гэсэн статусаар 2014 оны 1 дүгээр сарын 30-нд паспорт мэдүүлж авсан байжээ.
Түүнчлэн энэ хүн үнэхээр хэрэгт холбогдсон эсэх талаар Хил хамгаалах Ерөнхий газраас тодруулахад “Иргэн О.Лхагвацэрэн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Турк улс руу яваад ирээгүй байна” гэсэн хариуг өгчээ. О.Лхагвацэрэн нь өнгөрсөн 12 дугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тиймээс Цаашид дипломат пасспорттой иргэдийг нарийвчлан судалж, дипломат паспорт эзэмших эрхийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Мөн хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэж явсан автомашин ч манай Украин дахь дипломатын газрын автомашин биш. Украин дахь консулын газрын албан хаагчид нэг л автомашинтай. Тэрхүү автомашин нь нууцлал өндөртэй дахин давтагдашгүй дугаартай талаар тус яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)