Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

Цахим сүлжээгээр алга болсон хэмээн сурвалжлаад байсан хүүг олжээ

2017 оны 4 сарын 21

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээ цахим сүлжээнд тархсан. Тэгвэл хүү өчигдөр эсэн мэнд олджээ.

 

Энэ талаар хүүгийн ээж “Хүү минь олдсон. Сайхан сэтгэлт ард түмэн ахан дүүс хамт олон найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Одоохондоо хүүгээ амрааж байна. Эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 

Харин мэдээллийг эргэн сануулахад Б.Дэлгэрмөрөн энэ сарын 15-нд давтлаганд суухаар сургууль руугаа яваад таван өдрийн турш ор сураггүй алга болсон байна. Олон нийт хүүг олоход тус дөхөм болох үүднээс зураг бүхий мэдээллийг нь цахим сүлжээгээр хуваалцаж байсан юм. Ямартай ч хүү эсэн мэнд олджээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тарих хараа хяналтаа сайржуулахыг зөвлөж байна.

 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 15
  • 10
  • 4
  • 3
  • 1
  • 4
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан