Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа энэ сарын 18-ны өдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү шаардлагад БСШУСЯ-наас хариу өгчээ. Тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Д.Гэрэл: 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа энэ сарын 18-ны өдөр мэдэгдсэн.
“Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл “Улсын хэмжээнд хараагүй хүүхдийн ганц сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл уг сургууль сурагчдад өнөөдрийг хүртэл чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй байна. Бид зөвхөн өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавиагүй. Шат дараалсан арга хэмжээ авч суралцах орчин нөхцлийг сайжруулахыг хүсэлтийг БСШУС-ын яаманд тавьж, уулзалт хийж байсан. Гэтэл БСШУС-ын яам харъяандаа шилжүүлж авахгүй орчин нөхцлийг сайжруулах тохиролцоонд хүрч байсан ч бодитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Тиймээс бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан бичиг өгсөн. Арав гаруй хоногийн өмнө өмнө өгсөн албан бичгийн хариугаа авъя гэхэд огт хариу өгөөгүй учраас хэвлэлд хандан, Ж.Батсуурь сайдыг огцрох шаардлагыг хүргүүлж байна” хэмээсэн.
Шаардлагад "Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна” гэжээ.
Тэд энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ны дотор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. |
БСШУСЯ: 116 дугаар сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөллийн тавьсан шаардлагад БСШУСЯ-наас хариуг өгөв.
“Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” тухайд “Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьжээ. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн талаар тавьсан хүсэлт, шаардлагад хариу өгч байгаатай тохиолдуулан тус сургуулийн талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Төсөв, санхүүжилтийн талаар: Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн төсөв 2016 онд 673.9 сая төгрөг байсан бол 2017 оны төсвийг 829.4 сая төгрөг болгож, 155.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тус сургуулийн үдийн цай/хоолны төсвийг өнгөрсөн оноос 34.4 сая төгрөгөөр, туслах багшийн орон тоог 10-аар нэмэгдүүлж 111.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цайны зардлаар халуун хоолны үйлчилгээтэй байсан бол энэ оноос 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг хамруулж байна. Тус сургуулийн 2017 оны төсөвт хичээл, практикийн зардалд 5.8 сая, урсгал засварын зардалд 4.4 сая төгрөг тусгасан.
Үдийн хоолны тухайд: Тусгай сургуулиудын 1602 суралцагчдийн үдийн хоолны зардалд өдөрт 2400 төгрөгөөр тооцож санхүүжүүлэхэд жилд 746,9 сая төгрөг зарцуулагдах бөгөөд энэ зардал 2017 оны улсын төсөвт тусгагдсан болно.
Ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний талаар Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн сурагчид болон хараагүй иргэдэд зориулан Брайль үсгээр, Дейзи форматаар ном сурах бичиг хэвлэх 2015 оны улсын төсвийн 99.870.340 төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг Танай холбоо буюу Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоогоор гүйцэтгүүлж ном, сурах бичгийг тус сургуульд болон Улаанбаатар хотын номын санд 2016 онд нийлүүлсэн.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (7)