Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

130 гаруй иргэнд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөв

2017 оны 4 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав.

 

Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирснээс 80 гаруй нь өөрсдөдөө тулгараад буй асуудлуудад зөвлөгөө мэдээлэл авлаа.

 

Иргэд дараах асуудлуудаар түлхүү хандлаа. Тухайлбал 

  • Асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох тухай
  • Үрчлэлт 
  • Гэр бүл цуцлалт
  • Газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой маргаан
  • Өмчийн эсрэг гэмт хэрэг
  • Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /хүний биед санаатай хүнд гамтэл учруулсан/
  • Өв залгамжлал
  • Гэрээний үүрэгтэй холбоотой 
  • Хүүхдийн тэтгэлэг, эцэг тогтоолгох
  • Эрэн сурвалжлахтай холбоотой байв. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан албан хаагчдаас гадна Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа, Д.Ариунзул нар ажиллав. 

Зөвлөгөө мэдээлэл авсан иргэд талархсанаа илэрхийлж энэ төрлийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, зохион байгуулах давтамжийг ойртуулах саналыг ч мөн уламжиллаа.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан